Туслах цэс

Байгууллага

 

Онцлох брэнд

ОНЦЛОХ БАЙГУУЛЛАГА


“ЮНИТРА” ХХК

Юнитра компани нь 1999 онд байгуулагдсанаас хойш 16 жилийн хугацаанд зам, барилга, орон сууц НАА, уул уурхай, ХАА зэрэг голлох салбарт түгээмэл хэрэглэгддэг төрөл бүрийн бага оврын тоног төхөөрөмж, багаж, техникийн томоохон импортлогч, дистрибьютер компани болоод байна.

Компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэл:

·        Гадаад худалдаа

·        Дотоод худалдаа

·        Угсралт, суурилуулалт, инженеринг, баталгаат засвар үйлчилгээ

Бид дэлхийд алдартай 20 гаруй томоохон үйлдвэрлэгчдийг монголын зах зээлд төлөөлж, олон улсын чанар стандартад нийцсэн, орчин үеийн технологийн дэвшлийг шингээсэн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг үйлдвэрээс нь шууд нийлүүлж байна. Эдгээр баталгаат техник, тоног төхөөрөмжүүдийг “ХОНДА ТӨВ” нэрийн 5 салбар дэлгүүрээрээ дамжуулан худалдаалдаг бөгөөд манай борлуулалтын ажилтан, мэргэшсэн инженерүүд нөхцөл байдлыг судласны үндсэн дээр техникийн шийдэл гаргаж, хэрэгцээт мэдээллээр туслалцаа үзүүлэх болно.  

Түүнчлэн манай орны байгаль, цаг уурын онцлог нөхцлөөс хамааран гагцхүү бат бөх чанартай, удаан эдэлгээтэй тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл л бидний ажлын шаардлагыг хангадаг.
Тиймээс техник, тоног төхөөрөмжийн худалдан авалтад зориулан хэрэглэгчдийн хөрөнгө  оруулалтын өгөөж, үр ашигтай байдлыг хангахуйц бат бөх чанартай, эдэлгээ сайтай, багаж хэрэгслийг нийлүүлэх нь бидний голлох зорилт юм.